Friday, September 4, 2015

Хууль бусаар загас агнасан хэргийг шалгаж байна

Хууль бусаар загас агнасан хэргийг шалгаж байна

36 минутын өмнө

Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат 43 настай эрэгтэй О нарын гурван иргэн Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт цулцуурт, булуу цагаан гэх хоёр төрлийн 40 гаруй загасыг зохих зөвшөөрөлгүйгээр барьсан байжээ.

Загас барихдаа тор татан хийлдэг завь ашиглажээ. Тэдэнд одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд гадуур батлан даалтад байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment