Thursday, October 8, 2015

14 настай өвгөн

14 настай өвгөн

5 минутын өмнө


Мумбай хотын захад гэр бүлтэйгээ амьдардаг 14 настай энэтхэг хүүд эмч нар тус болж чадахгүй байгаа аж. Генийн өөрчлөлтөөс болж тэрбээр ердийн хүүхдүүдээс найм дахин хурдан өтөлж байгаа тул өдгөө тэтгэврийн хөгшин шиг харагдах болжээ. Нихал хүү эрчимтэй хөгширч, гаднах төрх нь ер бусын болсон шалтгаан нь генийн маш ховор тохиолддог өвчин юм. Хатчинсон-Гилфордын гажиг гэдэг энэ хам шинж өвчин сая хүнд ганц тохиолддог билээ. Энэ өвчнийг туссан хүмүүсийн дундаж наслалт 13,4 жил байдаг гэнэ. Ингэхдээ энэ өвчин голчлон хөвгүүдэд тусдаг байна.

Энэ эмгэгтэй хүүхдүүд жижигхэн биетэй, биеийн жин маш бага байдгаараа онцлог. Өдгөө 120 сантиметр өндөр Нихал хүү ердөө 12,5 килограмм жинтэй аж. Үүнээсээ болоод хүү сургуулиа хаяхад хүрчээ. Үе тэнгийнхэн нь түүнийг байнга харь гаригаас ирсэн өвгөн гэж дооглодог байна. Удахгүй өөд болох магадлалтай Нихал хүү Диснэйлэндэд очиж тоглохыг хүсдэг гэнэ шүү. Хүүгийн эцэг хүслийг нь чадах чинээгээрээ биелүүлэх болно гэдгээ хэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment