Thursday, October 8, 2015

Хэд хэдэн агентлагийг татан буулгана

Хэд хэдэн агентлагийг татан буулгана

35 минутын өмнө


Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч болоод тохируулагч зарим агентлагуудыг нэгтэж, зарим агентлагийг татан буулгах төсөл боловсруулжээ. Тодруулбал, "Цэвэр агаар сан", "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ажлын алба", "Байгаль хамгаалах сан", "Мал хамгаалах сан" зэрэг дараах 12 газрыг татан буулгахаар төлөвлөжээ.

Мөн үйл ажиллагааны чиглэл нь адил ч тус тусдаа удирдлагатай агентлагуудыг нэгтгэж нэг удирдлагад оруулахаар болсон байна. Тодруулбал, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны агентлаг болгох бол Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэж Үндэсний орлогын газар болгох зэрэг төсөл боловсруулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment