Thursday, October 8, 2015

Иргэд худлаа мэдээлэл өгч жолооч нарыг торгуулдаг гэнэ

Иргэд худлаа мэдээлэл өгч жолооч нарыг торгуулдаг гэнэ

1 цаг 3 минутын өмнө


Нийтийн тээврийн газраас шугамд явж байгаа жолооч нарт байнга шалгалт хийдэг талаар Баруунтүрүүний чиглэлд явдаг жолооч ярив. Хамгийн гол нь, иргэдийн худал мэдээллийн мөрөөр тус газраас цалингийн тодорхой хувиар торгох асуудал байдаг гэнэ. Тухайлбал, уржигдар нэгэн согтуу эр Нийтийн тээврийн газар руу "Баруунтүрүүний чиглэлийн автобус явах цагтаа явахгүй байна" гэж залгаж, мэдээлэл өгснөөс болж тэр өдрийн цаг минутад явж байсан жолооч торгуулжээ.

Гэтэл дээрх согтуу этгээд 20:56 минутад залгаж мэдээлэл өгсөн бөгөөд уг хэрэгтээ сүүлийн автобус явах ёстой газраасаа 20:30 цагт хөдлөөд явсан байжээ. Өөрөө хожигдож ирчихээд худлаа мэдээлэл өгсөн болж таарав. Энэ мэтээр худлаа дуудлага өгч, жолооч нарыг хохироож, торгуулах явдал мэр сэр байдаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment