Ихэр нярай хүүхдээ хөнөөхийг завдав
30 минутын өмнө

Тэрбээр уг сувилалд нөхөртэйгээ хамт хэвтэж байсан гэнэ. Нөхрөө түр гарах хойгуур ийм үйлдэл хийсэн гэж гэрчүүд мэдээлжээ. Тухайн үед эмнэлгийн эмч, сувилагч нар сувилуулж буй хүүхдүүдээ эргэж яваад А-гийн эл үйлдлийг харж, болиулсан байна. Мөн хүүхдүүдийн амийг аврахын тулд 30 гаруй минут яаралтай тусламж үзүүлсэн аж.
Уг хэргийн талаар цагдаагийн газрын эх сурвалжийн хэлж буйгаар "Хэргийг Баянгол дүүрэгт шалгаж байна. Мөн эмэгтэйг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан" гэлээ.
Ихрүүдийн нэгийнх нь биеийн байдал хэвийн болсон ч нөгөө нь төдийлөн сайжрахгүй байгаа тул ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Сэжигтэн А мөрдөн байцаалтын явцад "Энэ хүүхдүүдийг өсгөх надад хэцүү санагдсан" гэж мэдүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment