Monday, November 23, 2015

Рецидив гэмт хэрэгтэн цагдаад ”зүтгэв”

Рецидив гэмт хэрэгтэн цагдаад "зүтгэв"

58 минутын өмнө


АНУ-д нэгэн мужид хэд хэдэн хүчингийн хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан этгээд өөр мужийн цагдаагийн газар ажилд орохоор явж байгаад саатуулагджээ. 25 настай Жон Уэсли Рөүз энэ сарын 10-ны өдөр Мичиган мужид баривчлагдсан аж. Цагдаа нар түүний хувийн мэдээлэлд шалгалт хийгээд мань хүнийг Кентакки мужид хүчингийн хэрэг үйлдсэн, хүүхнүүдийг хоргоосон хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй гэдгийг мэдсэн байна.

Рөүз энэ оны есдүгээр сард ажилд орох өргөдлөө гаргахад түүнийг эрэн сурвалжилж буй мэдээлэл мэдээллийн санд хараахан ороогүй байсан гэнэ. Ажилд орохыг горилогчийн талаарх мэдээллийг олж мэдээд цагдаагийн газрын ажилтнууд түүнийг эцсийн шатны ярилцлагад урьж, гэрээнд гарын үсэг зур гэж уриад газар дээр нь саатуулжээ. Сайн эрийг Кентакки мужид хүргэх бөгөөд тэнд мань хүн шүүхээр орж, ял шийтгэлээ хүлээх юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment