Sunday, November 22, 2015

Хавдраар өөд болж буй хүү хайртайгаа учрав

Хавдраар өөд болж буй хүү хайртайгаа учрав

53 минутын өмнө


Дэвид хүү цусны өвчин туссан тул амьдралынхаа сүүлчийн өдөр хоногуудыг хайртынхаа дэргэд өнгөрүүлж байгаа аж. Найман настай Дэвид хүүгийн ээж Эмбер Списак энэ талаар "Найз охин нь түүнийг үхнэ гэдгийг мэдэж байгаа. Тэр хүүг маань аз жаргалтай байгаасай хэмээн хүсэж, инээгээсэй гэж залбирч байгаа" хэмээн ярив.

АНУ-ын Виржини мужийн энэ "залуу хос" дунд сургуулийн хоёрдугаар ангид байхдаа танилцжээ. Гэвч удалгүй Дэвид хүнд өвчний улмаас сургуулиа орхиход хүрсэн гэнэ. Гэсэн хэдий ч Айла, Дэвид нар уулзахаа больсонгүй. Хүнд өвчинд нэрвэгдсэн хүү "Би итгэл найдвараа алдаагүй" гэж ярьжээ.

Айла охин хүүд нь маш эерэгээр нөлөөлж байгаа гэдгийг ээж нь өгүүлэв. Дэвидын ээж "Айлад талархмаар байна. Түүний ачаар хүү маань тэргэнцэр дээрээсээ босоод зогсолгүй боулинг хүртэл тоглолоо" гэж бахаджээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment