Saturday, November 21, 2015

Марсьяль шүтээнүүдээ нэрлэв

Марсьяль шүтээнүүдээ нэрлэв

6 минутын өмнө


Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтэд" багийн довтлогч Антони Марсьяль түүнийг хөлбөмбөгч болоход нөлөөлсөн тоглогчдыг нэрлэжээ.

"Надад биширч явдаг гурван тоглогч бий. Тэд бол Роналдо, Роналдиньо, Зидан нар юм. Би тэдний тоглолтыг хараад мэлэрдэг байсан. Чухам тэд нар л намайг хөлбөмбөгөөр хичээллүүлсэн юм. Харин энд ирээд намайг хөгжөөн дэмжигчид сэдэлжүүлж байгаа. Би хамгийн гоёмсог гоолоо "Ливерпүүл"-ийн хаалганд хийсэн гэж боддог. Гайхалтай бөмбөг шүү. Энэ цэнгэлдэх хүрээлэнд ноёлж байгаа уур амьсгал тун ч гайхалтай. Бага зэрэг ядрах үеэр цэнгэлдэх доторх уур амьсгал чамд хүчтэй тус болдог юм шүү.  Чиний нэрийг уухайлан хэлэх үеэр чи нэмэлт эрч хүчийг олж авдаг. Тиймээс энд амархан идээшсэн" гэж довтлогч залуу өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment