Thursday, November 19, 2015

Шүхрээр буугаад од болов

Шүхрээр буугаад од болов

24 минутын өмнө


Перу Улсын нэгэн адал явдалд дурлагч эр шүхрээр ээлжит буултаа хийх үеэр бүтэлгүйтэлд орсон байна. Онгоцноос үсрэхдээ тэрбээр хувцсаараа төмөр дэгээнээс гогдож орхижээ. Ингээд сайн эр 3000 метрийн өндөрт толгойгоороо доош харсан байдалтайгаар хагас цагийг өнгөрүүлсэн аж. Онгоцны нисгэгч онгоцоо буулгах эрхгүй болов. Буулт хийсэн тохиолдолд тамирчин эр амиа алдах аюултай байсан юм.

Тэгтэл адал явдалд дурлагч эр зөв гарцыг олжээ. Газар, тэнгэрийн дунд байхдаа тамирчин эр хувцасныхаа зарим хэсгийг хутгаар зүсээд амжилттай газардаж чадсан гэнэ. Газар дээр түүнийг хүлээж байсан хүмүүс нижгэнэтэл алга ташсан бөгөөд энэхүү үйл явдлыг буулгаж авсан дүрс бичлэг цахим сүлжээнд хит болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment