Sunday, November 22, 2015

Буре Овечкины шарыг малтав

Буре Овечкины шарыг малтав

1 цаг 20 минутын өмнө


Оросын домогт довтлогч Павел Буре Хойд Америкийн хоккейн лигт оросуудын доторх шилдэг мэргэн буучаар Александр Овечкин тодорсон явдлыг тайлбарлажээ.

"Би түүнд баяр хүргэмээр байна. Тэр их сайн байна. Гэхдээ мань хүн Гретцкигийн тогтоосон дээд амжилтыг хэзээ ч эвдэж чадахгүй. Саша төдийгүй хэн ч энэ амжилтыг эвдэхгүй болов уу. Гретцки жилд хэдэн шайб оруулж байсныг бүү мартацгаа. Хэрэв чи нэг улиралд 50 гоол оруулсан бол од гэж үнэлэгдэнэ. Тэгвэл Гретцки жилд 90 шайб оруулж байсан юм. Тэгэхээр тэр оддын хаан гэсэн үг. Тэр бол хоккейн Майкл Фелпс юм. Түүний амжилтыг хэн ч эвдэж чадахгүй" хэмээн Буре ярив.

Домогт хоккейчин Уэйн Гретцки 894 шайб оруулсан байдаг бол Овечкин одоогоор 485-ыг хийгээд байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment