Thursday, November 19, 2015

Зэрлэг ан амьтдын цэгчлэн тоолжээ

Зэрлэг ан амьтдын цэгчлэн тоолжээ

1 цаг 10 минутын өмнө


Говь-Алтай аймгийн Говийн Их Дархан Цаазат Газрын "Б" хэсгийн нийт нутаг дэвсгэрийг хамруулан зэрлэг ан амьтдын цэгэн тооллого явуулжээ. Энэхүү мониторингийн ажилд Говийн их дархан цаазат газар (ИДЦГ)-ын "А" хэсгийн хамгаалалтын захиргаа, ГИДЦГ-ын "Б" хэсгийн хамгаалалтын захиргаа, Мянган угалзатын хамгаалалтын захиргаа, Мөнх хайрханы хамгаалалтын захиргаа зэрэг хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэнүүд, байгаль хамгаалагчид зэрэг нийт 48 хүний бүрэлдэхүүнтэй таван баг ажилласан байна.

Энэ судалгааны ажлыг таван жил тутамд тогтмол хийж гүйцэтгэдэг бөгөөд тооллогын үр дүн боловсруулалтын үе шатандаа явагдаж байгаа аж. Цэгэн тооллогыг Дархан цаазат газрын баруун, зүүн хоёр хэсэгт нийт 80 цэгийг сонгон бүх цэгийн тоологч нар өглөөний  8, 10, 12, 14, 16 цагуудад ажиглагдсан бүх амьтдын байршил, зан төрх, зай, өнцөг зэргийг тэмдэглэсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment