Дамжиж суухад үнэгүй зорчих асуудал хэрэгжиж байна
1 цаг 26 минутын өмнө

Шийдвэрийн дагуу иргэд нийтийн тээврээр зорчихдоо 30 минутын дотор дараагийн автобусанд суувал нэг удаа үнэгүй сууна. Харин 30 минутын хугацаа өнгөрсөн эсвэл гурав дахь автобусандаа суухаар болвол үндсэн төлбөр буюу 500 төгрөгийг төлөхөөр болжээ.
Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм. Тэгвэл эл үнэгүй зорчих явдал ямар ч асуудалгүй, чирэгдэл түвэг үгүй хэрэгжиж байна. Дамжиж орж ирсэн иргэд картаа уншуулахад "Дамжин суулаа" гэж зарладаг ажээ.
Эл байдлыг хэвшил болгож, иргэдэд цахим картаа авахыг Нийтийн тээврийн газраас уриалсаар байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment