Saturday, November 21, 2015

Амралтын өдрүүдээр их унтах нь муу

Амралтын өдрүүдээр их унтах нь муу

19 минутын өмнө


Амралтын өдрүүдэд ханатлаа унтах нь эрүүл мэндэд хортой гэнэ шүү. Үүнд Америкийн эмч, мэргэжилтнүүд итгэлтэй байгаа аж. Питтсбургийн их сургуулийн хэсэг эрдэмтэд судалгаа явуулаад ажилгүй буюу амралтын өдрүүдэд илүү ихээр унтвал чихрийн шижин, зүрх судасны өвчтэй болох аюул нэмэгддэг болохыг олж мэджээ. Түүнчлэн өдрийн аль цагт ажил хийх нь ч хүний бие махбодод өөр өөрөөр нөлөөлдөг гэнэ шүү.

Өөр өөр ээлжинд ажилладаг хүмүүс байгалийн жам ёс, цагийн өөрчлөлтөд байнга орсноор эрүүл мэнддээ асуудалтай болдог гэдгийг шинжлэх ухаан аль эрт нотлосон билээ. Шөнийн цагаар ажилладаг хүмүүс зүрх, судасны өвчтэй болох, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй болох магадлал өндөр байдаг юм.

Харин шинэ судалгааны ажлын үеэр эрдэмтэд амралтын өдрүүдээр ханатлаа унтах дуртай дунд насны хүмүүсийн эрүүл мэндэд ажиглалт хийжээ. Тэгтэл тэдний цусан дахь өөх тослогийн хэмжээ мэдэгдэхүйц өндөр болж байсан гэнэ. Мөн цусан дахь чихрийн хэмжээг хянадаг нэгдлүүдийн үзүүлэлт байх ёстой хэмжээнээс өндөр байсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment