Женнифер Лоуренс шивээс хийлгэсэндээ харамсдаг
1 цаг 1 минутын өмнө

Холливудын жүжигчин Женнифер Лоуренс хөгжилтэй нэгэн гэдгээрээ алдартай. Өдгөө тэрбээр өөрийн тоглосон "Өлсгөлөн тоглоом" киноны сүүлчийн ангийг танилцуулан элдэв нэвтрүүлэг, ток шоунд олонтаа оролцож байгаа билээ. Уг кинонд түүнтэй хамт Жош Хатчерсон, Лиам Хемсворт нар тоглосон. Залуус зураг авалтын үеэр ихэд дотно анд нөхөд болсон тул дурсгал болгож шивээс хийлгүүлэхээр болсон ч ганцхан Жен л биеэ шивээсээр гоёжээ. Тэгвэл одоо тэрбээр шивээс хийлгэсэндээ ихэд харамсаж суугаа аж.
Лоуренс бүсгүй бугалга дээрээ усны химийн томьёог шивүүлэхдээ 2-ын тоог дор нь биш дээр нь шивсэнийг анзаараагүй гэнэ. "Би боловсролгүй нэгэн. Сургуульд сураагүй. Тиймээс алдаатай шивээс хийлгэсэн гэдгээ мэдээгүй. Яг үнэндээ бол би хэзээ ч шивээс хийлгэхийг хүсээгүй. Киноны зураг авалтад оролцсоны дараагаар бид гурав шивээсний талаар ярилцаад дурсгал болгон нэг нэгийг хийлгүүлэхээр шийдсэн. Би жижигхэн шивээс хийлгэхээр шийдсэн. Нөгөө хоёр маань намайг хулхидчихсан. Би тэнэг хүн шиг харагдаж байгаагаа ойлгож байна" хэмээн Женнифер ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment