Агуэро Тевесыг ардаа хийжээ
22 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Манчестер Сити" багийн довтлогч Серхио Агуэро талбай дээрээ "Ливерпүүл"-ийг хүлээж авахад Премьер лигийн 85 дахь гоолоо оруулжээ. Гэвч түүний баг талбай дээрээ 1:4-ийн харьцаатайгаар бут ниргүүлсэн аж.
Гэхдээ л Агуэро өөрийн нутаг нэгт тамирчин Карлос Тевесыг ардаа орхиж, Будант Альбионд хүч үздэг өмнөд америкчуудаас хамгийн шилдэг мэргэн буучаар тодорсон байна.
Жагсаалтын гуравдугаарт "Ливерпүүл"-ийн довтлогч асан Луис Суарес 69 гоолтойгоор бичигдсэн юм. Дөрөвт өөр нэг уругвай тоглогч болох "Чэлси"-гийн экс хагас хамгаалагч Густаво Пойет 54 гоолтойгоор жагсдаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment