Sunday, December 13, 2015

Бандерас экс эхнэртээ сард 65 мянгыг өгнө

Бандерас экс эхнэртээ сард 65 мянгыг өгнө

2 минутын өмнө


Хамтдаа 18 жил амьдарсны эцэст Холливудын хамгийн бат бэх хосуудын нэг болох Антонио Бандерас, Мелани Гриффит нар гэр бүлээ цуцлуулах шийдвэрийг гаргасан билээ. Үзэл бодлын зөрүүтэй байдал тэдний салалтын гол шалтгаан болжээ. Шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Антонио Бандерас санхүүгийн туслалцаа болгож сар бүр Меланид 65 мянган доллар төлөх үүргийг хүлээв.

Экс амрагууд Лос-Анжелес хот дахь орон сууцаа худалдаад мөнгийг нь эн тэнцүү хувааж авсан аж. Мелани Гриффит тэдний хамтдаа амьдарч байсан Аспен хот дахь тансаг байшинг Пикассогийн нэгэн алдартай уран зургийн хамт авахаар болжээ. Харин Антонио Бандерас Мексикийн нэрт уран зураач Диего Риверагийн бүтээлийг авсан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment