Monday, December 14, 2015

Сургууль дээр цахилгаанаас үүдэлтэй гал гарчээ

Сургууль дээр цахилгаанаас үүдэлтэй гал гарчээ

32 минутын өмнө

Өнөө өглөө 06.40 цагт ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль дээр гал гарч, цайны газрын цонх, дүүжин тааз шатжээ. Дуулагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах гал унтраах найман хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бөгөөд хичээлийн цаг эхлээгүй байсан тул хүний амь нас, эрүүл мэндэд халтай асуудал үүсээгүй гэнэ.

Мөн ослын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад "Манайхаас газын болон цахилгааны мэргэжилтэн, шинжээчид ажилласан. Тэнд газ хэрэглэдэг ямар ч ул мөр байгаагүй. Урьдчилсан байдлаар цахилгаанаас үүдэлтэй гал гарсан гэсэн дүгнэлтийг хийгээд байна" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment