Ким Кардашьянд хүүхэд асрагч хэрэггүй
39 минутын өмнө

Энэ сарын 05-ны өдөр Ким Кардашьян, рэппер эр Канье Уэст нар хоёр дахь удаагаа аз жаргалтай ээж, аав болцгоосныг бид мэднэ. Тэд хүүтэй болсон бөгөөд түүнийгээ Сэйнт буюу Гэгээн гэж нэрлэжээ. Ээж, хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Кардашьян, Уэст нар хүүхэд асрагч авалгүй өөрсдөө шинэ хүнээ асарч, түүнтэйгээ "ноцолдож" байгаа аж.
Хэтэрхий гялгар амьдралд дуртай бүсгүйн шүтэн бишрэгчид живх сольж, даавуу угааж буй Кимыг төсөөлж чадахгүй байгаа ч Кардашьян өөрөө бүгдийг амжуулж, огтхон ч түүртэхгүй байгаа гэнэ шүү. Дээр нь тэрбээр хүүгээ хөхөөрөө хооллож байгаа бөгөөд нэмэлт тэжээл өгөхгүй байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment