Friday, December 11, 2015

Айл ухаж байгаад баригджээ

Айл ухаж байгаад баригджээ

Өнөөдөр 14 цаг 50 минут


Сүхбаатар дүүрэгт ""Баянгол" зочид буудлын ойролцоох орон сууцад гадны этгээд айл ухаж байна" гэсэн дуудлага өнөөдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын дагуу Улаанбаатар хотын Гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан очиж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчилсан байна. Гэмт этгээд нь тусгай багажаар тухайн айлын хаалганы цоожийг онгойлгож, дотроосоо түгжсэн байжээ.

Иймээс цагдаагийнхан тухайн айлын хаалгыг онгойлгохын тулд Тусгай хүчнийхэнд хандсан байна. Улмаар тусгайгийнхан ирж хулгайд өртсөн айлын хаалгыг онгойлгосноор, түүнийг үйлдэл дээр нь баривчилжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment