Friday, December 11, 2015

Деррик Рөүз хамгаалалтын баггүй тоглов

Деррик Рөүз хамгаалалтын баггүй тоглов

6 минутын өмнө


Сагсан бөмбөгийн "Чикаго Буллс" багийн холбон тоглогч Деррик Рөүз энэ улиралд анх удаагаа нүүрэндээ хамгаалалтын баггүй тоглосон байна. Рөүз "Клипперс" багтай хийсэн тоглолтын хоёрдугаар үед талбай дээр нүүрэндээ баггүй гарч ирсэн аж.

"Энэ нь миний гаргасан шийдвэр байлаа. Би тоглолтын хоёр дахь хагас эхлэхийн өмнө нүүрэндээ багаа зүүхээ мартсан. Улмаар тэр чигээрээ тоглохоор шийдсэн юм. Бүх зүйл сайхан өнгөрлөө. Эмч нар хэд хоногийн өмнө надад баггүй тоглохыг зөвшөөрсөн. Цаашид багаа зүүх эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйл миний биеийн байдлаас шалтгаална" хэмээн Рөүз хэлжээ.

Эхний хагаст Рөүз нэг ч оноо аваагүй бол их завсарлагааны дараа 11 оноо авсан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment