Friday, December 11, 2015

Баянхонгорт хүчтэй газар хөдлөлт болжээ

Баянхонгорт хүчтэй газар хөдлөлт болжээ

35 минутын өмнө


Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т өчигдөр 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт тус аймгийн төв болон Баянговь, Баянлиг, Богд сумдад мэдрэгдсэн байна.

Аймгийн төвийн хувьд нийтийн орон сууцны дээд давхарын айлуудад 1 минут орчим хугацаанд гэрлийн бүрхүүл чичигнэх, сул зүйлс хөдлөх зэргээр мэдрэгдсэн байна.

Харин хөдөөх сумдад илүүтэй мэдрэгдсэн бөгөөд аман эх сурвалжийн мэдээгээр "Шинэ сум" төсөл хэрэгжсэн Баянлиг сумд байшин цуурсан мэдээлэл байна. Мөн шугам сүлжээнд асуудал гарсан байж болзошгүй тул Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсээс ажлын хэсэг гарч Баянговь суманд ажиллаж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment