Monday, December 14, 2015

Мадэйра дэлхийн шилдэг арал

Мадэйра дэлхийн шилдэг арал

32 минутын өмнө

World Travel Awards Мадэйраг 2015 оны дэлхийн шилдэг арлаар нэрлэжээ. Энэ нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа Марокко Улсын Эль-Жадид хотод болсон байна. Мадэйрагаас гадна уг уралдаанд Бали, Барбадос, Крит, Кукийн арлууд, Ямайк, Мальдив, Маврики, Сент-Люсия, Сардини, Сэйшелийн арлууд, Сицили, Занзибар зэрэг арлууд өрсөлдсөн аж.

Санал асуулгыг жилийн туршид явуулжээ. Цахим сүлжээ хэрэглэгчид өөрт таалагдсан аль нэг аралд саналаа өгөх боломжтой байсан юм. Дүн гартал Мадэйра өөрийн гол өрсөлдөгч болох өнгөрсөн оны ялагч Бали арлыг ардаа орхисон гэнэ.

2013 болон 2014 онуудад Португалийн энэ аялал жуулчлал өндөр хөгжсөн арал "Европын шилдэг арал" номинацид World Travel Awards-ын шагналыг хүртэж байсан билээ. Тэгвэл одоо уг арал дэлхийн шилдгээр тодров.

Мадэйра нь Африк тивийн баруун хойд эрэгт Атлантын далайн умард хэсэгт орших олон тооны арлуудын том нь юм. Хэдийгээр Африк тивийн ойролцоо байрладаг ч тус арал Европ тивд хамаардаг бөгөөд Португалийн эзэмшилд байдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment