Saturday, January 30, 2016

97 жил тамхи татсан эмгэн

97 жил тамхи татсан эмгэн

22 минутын өмнө


Балбын 112 настай оршин суугч Батули Ламихане өдөрт 30 янжуур татдаг бөгөөд сэтгүүлчдэд ийм удаан насласныхаа нууцаас ярьжээ. Тэрбээр 17 насандаа амандаа тамхи зуусан бөгөөд өдөрт 30 янжуур баагиулдаг гэнэ. Батули эмгэн сайтар хөдөлмөрлөж, ингэхдээ сэтгэлийн хямралт байдалд орохгүй байх нь чухал гэж өгүүлэв. Урт удаан наслахын тулд аз жаргалыг мэдэрч байх хэрэгтэй хэмээн балба эмгэн ярьжээ. Нас өндөр болсон энэ эмгэн гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг байна. Хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, аз жаргал сацруулсан тэрбээр хэдэн настай гэдэгтээ огтхон ч анхаарал хандуулдаггүй гэнэ шүү.

Архаг тамхичин эмгэний хэлснээр бол худалдааны "хулхи" тамхи татахгүй байх нь чухал юм. Тэрбээр өөрөө нутгийнхаа навчин тамхийг тусгай цаасанд ороож татдаг байна. Энэ эмгэнийг найман жилийн тэртээ нөхөр нь орхиж явжээ. Энэ оны эхээр болсон газар хөдлөлтийн улмаас түүний орон гэр дээвэргүй болсон гэнэ. Гэхдээ тэрбээр сэтгэлээр уналгүй, бор гэртээ хоногоо хүлээхээр шийдсэн аж. Хамаатнууд нь гэртээ амьдруулахыг хүссэн боловч татгалзжээ. Тэндхийн нэгэн сүмийнхэн Батули эмгэнийг хоол ундаар тасалдаггүй байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment