Thursday, January 28, 2016

Шинэ элчин сайдууд томилогдлоо

Шинэ элчин сайдууд томилогдлоо

20 минутын өмнө


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, БНАСАУ, Унгар, Итали, Хятад улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар, М.Ганболд, Т.Ганди, Ш.Одонбаатар, нарыг чөлөөлж оронд нь Д.Ганхуяг, С.Цоггэрэл, З.Батбаяр, Ц.Жамбалдорж нарыг томиллоо.

Хятад улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар Д.Ганхуягийг гишүүдийн 94.5 хувийн саналаар БНАСАУ- д суух Элчин сайдаар С.Цоггэрэлийг 94.5 хувийн саналаар, Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаярыг 92.9 хувийн саналаар, Итали улсад суух Элчин сайдаар Ц.Жамбалдорж 96.4 хувийн саналаар томилохыг дэмжлээ.

Шинэ элчин сайдууд:

Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг: 1985 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин" дипломат цолтой.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл: ЗХУ-д боловсрол эзэмшсэн. Болгарт суух ЭСЯ-нд атташе, ОХУ-д ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн дарга, Чех улсад Элчин сайдаар ажиллаж байсан.

Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр: Унгарын Будапешт хотын Өтвеш Лорандын их сургуулийг төр эрхзүйн салбарын мэргэжлээр төгссөн. Унгар, англи, орос, латин хэлтэй. 2005-2012 онд Усны хэрэг эрхлэх газрын орлогч даргаар ажиллаж байсан.

Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж: Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийг олон улсын сэтгүүлч, дипломат мэргэжлээр төгссөн. Австрали улсад Элчин сайд, Их Британи, Америк, Индонези улсад суух Элчин сайдын яаманд зөвлөх, Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай дипломатч юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment