НӨАТ-ын азтануудын мөнгийг олгож эхэлжээ
47 минутын өмнө

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрээсээ хоёр хувийн буцаан олголтыг авч, мөн тусгай кодоор сар тутам сугалаанд оролцох боломжтой болсон. Тэрхүү сугалааны эхний азтанууд энэ сарын 17-нд тодорч, нийт 1044 азтан 32 сая 320 мянган төгрөг хожжээ.
Тус сугалаанд энэ сарын 01-нээс 10-ны хооронд хэвлэгдсэн бүх баримтыг оруулсан бөгөөд сугалааны дугаарын сүүлийн гурван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн гурван цифртэй таарсан 946 иргэн зургадугаар зэргийн урамшуулал буюу тус бүр 20 мянган төгрөг, сүүлийн дөрвөн цифр таарсан 89 иргэн тус бүр 100 мянган төгрөг, сүүлийн 5 цифр таарсан есөн иргэн тус бүр 500 мянган төгрөг хожсон юм.
Тэгвэл анхны сугалааны тохирлоос 20 мянга болон 100 мянган төгрөг хожсон азтануудын мөнгө өнөөдрөөс эхлэн дансанд нь орж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment