Наж могой хүний эхнэр болжээ
4 минутын өмнө

Энэтхэгийн умард хэсэгт оршдог Уттар-Прадеш мужийн оршин суугч 27 настай Сандип Патель гэдэг эр наж могойтой учраад айх нь бүү хэл түүнтэй гэрлэхийг хүссэн аж. Учир юунд вэ гэвэл, дотоод дуу хоолой нь түүнд өмнөх амьдралдаа энэ могой түүнд дурласан бүсгүй байсан юм гэж хэлжээ. Орон нутгийн нэгэн сүмд болсон тэдний хуримын ёслолд 12 мянга гаруй хүн оролцсон гэнэ.
Гэвч хуримын ёслолыг цагдаагийн алба хаагчид тасалдуулсан аж. Хууль сахиулагчид Пателийг аавтай нь хамт нийгмийн хэв журам алдагдуулсан хэмээн саатуулжээ. Цугларсан олон эгдүүцсэн тул цагдаа нар тэднийг гэр гэрт нь хөөж оруулахын тулд нэмэлт хүч дуудсан байна. Гэлээ ч тэндхийн заншил ёсоор бол уг гэрлэлт хийгдсэнд тооцогдов.
Энэ цагаас эхлэн залуу хос бүх амьдралаа хамтдаа туулах юм. Одоогоор наж могой дурамжхан биш байгаа бөгөөд Пателийн гэрт эзэгтэйн хувиар суурьшжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment