Нялх хүүхэдтэй эмэгтэй 26 саяыг луйварджээ
1 цаг 0 минутын өмнө
Өвөрхангай аймагт "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны нэрийг барьж иргэдээс мөнгө залилах явдал өнгөрсөн оны 11 сараас эхлэн гарсан бөгөөд аймгийн Цагдаагийн газраас залилагч этгээдийг олж тогтоожээ.Хархорин сумын харьяат С нь нялх хүүхэдтэй, эмэгтэй бөгөөд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны нэрийг барьж, төсөл хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдээс тоног төхөөрөмжийг импортлон оруулж ирэхэд гаалийн татварт төлөх мөнгө хэмээн 69 иргэнээс 26 сая 300 мянган төгрөгийг хууран мэхэлж авчээ.
"Баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд хямдалтай тоног төхөөрөмж нийлүүлнэ, мөн "Малчдыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд шагнал олгоно гэсэн санал тавьж буй залилан мэхлэгчдээс сэрэмжлэх, шаардлагатай бол цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment