Thursday, February 11, 2016

Дээрэмчнийг аяга кофегоор айлгав (видео)

Дээрэмчнийг аяга кофегоор айлгав (видео)

5 минутын өмнө

АНУ-ын Индиана мужид нэгэн шатахуун түгээх станцын ажилтан дээрэм хийхээр ирсэн зэвсэгт этгээдийг тун сонин аргаар элдэн хөөжээ. Мань хүн аяга кофе найруулаад эргээд хартал өмнө нь ангийн буу барьсан хүн зогсож байсан гэнэ.

Балмагдсан эр өөрийн мэдэлгүй дээрэмчин этгээдийн нүүр рүү халуун кофетэй аягаа шидчихжээ. Байдал ингэж эргэсэнд балмагдсан этгээд дайжиж одсон байна.

Харин цагдаа нар иймэрхүү нөхцөл байдалд орвол гэмт этгээдүүдийн тавьсан шаардлагыг биелүүлэх нь зүйтэй гэдгийг өгүүлэв. Тэгвэл амь насандаа аюул учруулахгүйгээр салж болно гэж сэрэмжлүүлсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment