Wednesday, March 30, 2016

Фашист хакерч 20 мянган хувилагчийг “сэрээв”

Фашист хакерч 20 мянган хувилагчийг "сэрээв"

1 минутын өмнө


Weev гэдэг нууц нэрээрээ алдартай Америкийн хакер Эндрю Ауэрнхаймер тусгай скриптын тусламжтайгаар цахим сүлжээнд холбогдсон хамгаалалт муутай 20 мянган хувилагч машинаар фашистын үзэл суртлыг сурталчилсан уриалгыг хэвлэн гаргажээ. Хакер эрийн тушаалаар хэвлэгдсэн тэрхүү уриалга хуудсууд цагаан арьстнуудын ноёрхлын төлөөх тэмцэлд нэгдэхийг уриалсан байлаа. Тэрхүү уриалга хуудсан дээр хас тэмдэг дүрслэгдсэн аж.

Зарим нэг хохирогчид гомдол эрсэн бөгөөд хууль хяналтын байгууллагуудад ханджээ. Харин хакер эр өөрөө ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Энэ талаар хакер эр өөрийн блог дээр "Би юуг ч эвдэж орох шаардлага байгаагүй. Тусгай скриптын тусламжтайгаар 9100 гэсэн порттой сүлжээнд холбогдсон принтерүүдийг олоод тэрхүү уриалгыг хэвлэх тушаал өгсөн. Илүү олон хувилагч машин нойрноосоо сэрнэ гэж бодсон ч дажгүй үзүүлэлт шүү" хэмээн бичсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment