400 саяын эзэн тодроогүй байгаа
Өнөөдөр 15 цаг 56 минут

НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол энэ сарын 20-нд болж нийт 24,564 азтан тодорсон. Энэ удаагийн тохирлын онцлог нь өмнөх зургаан удаагийн тохирлоор тодроогүй байсан СУПЕР ШАГНАЛ 400 сая төгрөгийн эзэн тодорсон ч азтан баримтаа бүртгүүлээгүй талаар НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга мэдээлэл хийж байсан удаатай.
Тэгвэл өнөөдөр хүн болгоны шуналыг хөдөлгөж буй энэ мөнгөний эзнээр Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн, тодруулбал, аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга А.Энхжаргал гэх залуу тодорсон гэх мэдээлэл гарсан билээ. Харин үүнийг Татварын ерөнхий газраас ташаа мэдээлэл гэдгийг онцлон одоогоор 400 саяын НӨАТ-ын азтан тодроогүй байгаа гэдгийг хэлсэн юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment