Нохойгоо 43 мянган доллараар гоёжээ
3 минутын өмнө

Их Британийн Суррей гүнлигийн оршин суугч нэгэн эмэгтэй өөрийн чихуахуа нохойг эрхлүүлэхийн тулд 30 мянган фунт стерлинг буюу 43 мянган доллар зарцуулжээ. 2013 онд Жозефина Картер, түүний охин Кэлли нар Куини гэдэг нэртэй нохойтой болсон аж.
Тэр цагаас хойш Жозефина хайртай нохойгоо эрхлүүлэхийн тулд гоёлын зүүлт, цүнх, хувцас өмсгөл, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг тогтмол худалдан авдаг болжээ. Үе үе нохойндоо иллэг хийлгэдэг бөгөөд хумсыг нь янзлуулдаг байна. Гудамжаар зугаалж байхад нь хүмүүс тэр хоёрыг таниад хамтдаа зураг авахуулахыг хүсдэг болсон гэнэ шүү.
50 настай Картер энэ талаар "Би нохойгоо гоёхын тулд өөртөө зарцуулдгаас илүү их мөнгө зарлагаддаг. Гэхдээ энэ миний хобби юм даа" гэж хэлсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment