Wednesday, March 30, 2016

Мэжик Жонсон уруу царайлав

Мэжик Жонсон уруу царайлав

59 минутын өмнө


"Лос-Анжелес Лэйкерс" багийн домогт тамирчин Мэжик Жонсон баг нь "Юта"-д бут ниргүүлсний дараа тоглолтыг нь үнэлсэн байна. Калифорнийн баг -48 онооны зөрүүтэйгээр ялагдал хүлээсэн билээ. Энэ улиралд "Лэйкерс" 15-хан удаа ялалт байгуулж, 59 удаа хожигдоод байгаа юм. Өмнө нь тэд өнгөрсөн улиралд 21 ялж, 61 удаа хожигдсон амжилтыг үзүүлж байлаа.

"Энэ ялагдал үнэхээр шившигтэй байсан. Баг маань талбай дээр ер тэмцэлдээгүй. Тэд ямар нэгэн дургүй ажлаа хүчээр хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Өнгөрсөн улирал бидний хувьд маш муу өндөрлөсөн гэж би бодсон. Түүхэнд байгаагүй муу амжилтыг үзүүлсэн билээ. Тэгвэл энэ улирал түүнээс ч муу өндөрлөх бололтой. Нэг л зүйл санааг минь амрааж байна. Бид аугаа тоглогч, Алдрын танхимын ирээдүйн гишүүн Кобе Брайантад "Баяртай" гэж хэлэх болно" хэмээн Мэжик Жонсон твиттерт жиргэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment