Гудамжинд дуулдаг эмэгтэйд гоо сайхныг бэлэглэжээ
0 минутын өмнө

Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн танил болоод авсан энэ эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй тул өдийг хүртэл тогтсон ажил, тохитой орон байргүй, дуулж олсон орлогоороо хоол ундаа залгах төдий болж бор хоногийг өнгөрүүлдэг байжээ. Харин түүнийг "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагынхан халамжиндаа авсны ачаар амьдрал нь тогтож, уран бүтээлээ өөрсдийн хүрээнд сонирхуулах болсон гэнэ.
Мэргэжлийн дуучдаас ч илүү уянгалаг сайхан дуулах энэ эмэгтэйд туслахыг хүссэн олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлж байсан бөгөөд саяхан нэгэн буянтай үйл явдал тохиожээ. Тодруулбал, нэгэн шүдний эмнэлгийн захирал гэгдэх эмч залуу мөнөөх эмэгтэйд үнэ төлбөргүй эмчилгээ хийснээр бүрэн бүтэн шүдтэй болгож өгсөн байна. Ийнхүү эрүүл мэнд, гоо сайхныг нь эргүүлэн олж өгсөн буянтай залууд тэрбээр баярлаж талархсанаа илэрхийлэн цаашид олон сайхан дуугаа сонсогч түмэнд хүргэхээ амлажээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment