Monday, March 28, 2016

Экс сайд Н.Алтанхуяг төрийн ордноо ”залрав”

Экс сайд Н.Алтанхуяг төрийн ордноо "залрав"

1 цаг 28 минутын өмнө

Үе үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдийн хөрөг зургийг Төрийн ордны хоёр давхрын хананд байрлуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зургийг өнөөдөр төрийн ордонд байрлуулжээ.

2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний зургийг Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Б.Насанцэнгэл зурсан байна. Хөрөг зургаараа алдаршсан зураач Б.Насанцэнгэл үе үеийн төр, засгийн удирдлагуудын хөрөг зургийг зурдаг туршлагатай уран бүтээлч юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment