Р.Амаржаргал: "Хэн асуудал үүсгэснийг тогтоох нь зүйтэй"
43 минутын өмнө

Өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд Б.Болор маргаан нь эцэслэн шийдэгдсэн "Хан ресурс" компанид манай улсын Засгийн газар 70 сая ам.долларыг тавдугаар сарын 15 гэхэд төлөх болсон талаар мэдээлсэн. Манай улс ийм хэмжээний өрөнд унах болсон шалтгаан нь 2009 онд Монгол Улсын Засгийн газар Канадын "Хан ресурс" компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцалснаас болж Канадын тал манайхыг хэд хэдэн хууль зөрчсөн гэж үзэн арбитрын шүүхэнд хандсан юм.
Тиймээс тухайн үед энэхүү лицензийг хүчингүй болгосон Засгийн газрын тэргүүн хариуцлага хүлээх ёстой гэж үзэх хүмүүс ч байгаа. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас зарим зүйлийг тодруулахад, "Улсын төсөвт энэ мөнгө суух ёстой. Энэ мөнгөний эх үүсвэр юу байх вэ, хаанаас, хэрхэн бий болгох вэ гэдгийг шийдэж байж хэрэгжинэ. Энэ асуудал улсын төсөвт орж ирээгүй байгаа болохоор бүх яриа цуурхал. Төрийн албанд ажиллаж байсан хүн буруу шийдвэр гаргаж, түүнээс нь үүдэн хохирол учирсан бол төр тэр хохирлыг нь барагдуулах хуулийн заалт бий. Хэрвээ би зөв ойлгосон бол энэ асуудал олон жилийн өмнө үүссэн. Хэд хэдэн Засгийн газар дамжсан. Ер нь хэн энэ асуудлыг бий болгож, ямар шатанд хүрсэн гэдгийг нягтлах хэрэгтэй. Ажлын хэсэг гаргаж нягтлахад буруутах юмгүй" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment