Thursday, March 24, 2016

Л.Гансүхийг суллуулахын төлөө тэмцэнэ

Л.Гансүхийг суллуулахын төлөө тэмцэнэ

13 минутын өмнө


"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан гэх Л.Гансүх нарт холбогдох хэргийг өчигдөр Дээд шүүхэд хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар "Шинэчлэлийн засгийн газрын үед "Нүүрс хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж үр дүнд нь иргэдийн халааснаас гарах байсан 46.7 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Энэ хөтөлбөрийг ахалсан хүнийг буруутай гэж үзсэн бол бусад бүх зөвлөхийг шалга" гэсэн юм. Мөн "Нүүрс хөтөлбөр"-ийг зөвхөн Л.Гансүх санаачилсан бус Засгийн газар санаачилж, хэрэгжүүлсэн учраас ганц хүнийг онцгойлон яллах нь улс төрийн агуулгатай шийдвэр гэж ойлгогдоод байна гэдгийг ч хэлэв.

Л.Гансүхийг суллуулахын төлөө Шинэчлэлийн засгийн газрын үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүс хамтран тэмцэхээр болсон байна. М.Хүдэрбаатар "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй ч Багануур хувьцаат компанийн зүгээс гомдолгүй гэсэн хариултыг анхан шатны шүүхийн танхимд хэлсэн гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр "Нүүрс хөтөлбөр"-ийг цаашид ч хэрэгжүүлэх шаардлагатай гэж тооцжээ.

Нийслэлийн гэр хорооллын иргэд жилд 800 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Жижиг хэрэглэгчдийн дийлэнх нь Налайх болон Багануурын нүүрсний уурхайгаас, цөөн хувь нь "Алаг толгойн" нүүрсээр хэрэгцээгээ хангадаг байна. "Нүүрс хөтөлбөр" хэрэгжиж байх үед иргэд долоо дахин нэмэгдсэн үнээр өмнө нь авдаг байсан Багануурын уурхайн нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр авдаг байжээ.

Мөн 40 кг-аар савласан том шуудайтай нүүрсийг гэрийнхээ гаднаас ердөө 3200 төгрөгөөр худалдан авч байсан аж. Уг нь Багануурын уурхай дээр нэг тонн нүүрс 27 мянга 500 төгрөг, шигших зардал нэмэгдээд 30 мянган төгрөг байхад нүүрсний ченжүүд дээрх үнийг 210 мянган төгрөг болгон нэмж зардаг байсан байна. Харин цахилгаан станцуудад нийлүүлдэг байсан үнийг 20 мянга 500 төгрөгөөс 22 мянга 500 төгрөг болгон өсгөжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment