Канье Уэст "борлогдож" эхлэв
1 цаг 39 минутын өмнө

Америкийн нэрт рэппер дуучин, саяхнаас хувцас загвар зохион бүтээгч болсон Канье Уэст өөрийн бяцхан амжилтдаа ташуурчээ. Тэрбээр хэн хүний шүүмжлэлийг хүлээгээд байгаа түүний бүтээсэн шинэ цуглуулга наадмын хуушуур шиг л шажигнаж байгаа гэдгийг хэлсэн байна. Мань хүн спортын өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэдэг нэртэй брэнд болох Adidas-ын захиалгаар шинэ цуглуулга бүтээсэн билээ.
Гурав хоногийн өмнө 38 настай Уэст твиттер дэх өөрийн хуудаснаа хоёрхон хоногийн дотор шинэ цуглуулгад багтсан хувцаснаасаа нэг сая долларын борлуулалт хийсэн хэмээн онгирон бичжээ. "Ердөө хоёр хоногийн дотор нэг сая долларын хувцас зарж чадсан өөр ямар ч брэнд байхгүй шүү" хэмээн онгироодуу зантай гэдгээрээ алдартай Канье бичсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment