Хулгайчийг бариад ажилтай болов
13 минутын өмнө

АНУ-ын Луизиана мужийн Шинэ Орлеан хотын нэгэн оршин суугч ажлын ярилцлагад орж суухдаа хулгайчийг барихад тусалснаар эрэлхэг нэгэн болохоо харуулсан тул ажилтай болжээ. Хэд хоногийн өмнө түргэн хоолны газар руу нэгэн эрэгтэй орж ирээд кассчинаас мөнгө задалж өгөхийг гуйжээ. Кассчин мөнгөний хайрцгаа онгойлготол тэр этгээд бэлэн мөнгийг нь шүүрч аваад хаалга руу гүйсэн гэнэ.
Зохион байгуулагч бүсгүй дээрэмчин этгээдийн гараас зуураад тусламж эрж эхэлсэн байна. Тэр үед ажилд орохоор ярилцлага өгч байсан 18 настай Девин Вашингтон гэх залуу гүйж ирээд түүнд тус болжээ. Тэд цагдаа нарыг иртэл дээрэмчин этгээдийг саатуулж байсан аж. Дээрмийг хийсэн 50 настай этгээд баривчлагдаж одсон байна. Харин энэ хэрэг явдлын дараа Вашингтон шууд ажилтай болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment