Б.Мөнгөнтуяаг цагаатгаагүй
37 минутын өмнө

Энэ сарын 23-нд Дээд шүүхэд "Нүүрс" хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт буруутгагдсан Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа Н.Даваахүү нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал болж, шийдвэрээ гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг гаргаж, мөнгөн торгуулийг ч хүчингүй болгосон юм. Тэгвэл хилс хэрэгт буруутгагдаж, зургаан сар хоригдсон Б.Мөнгөнтуяа төрөөс 38.4 сая төгрөг нэхэмжлэх эрхтэй гэх мэдээлэл цацагдсан.
Харин энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ "Б.Мөнгөнтуяагийн холбогдсон хэрэг бол заавал хорьж, шалгах ёстой хэрэг. Мөн Улсын дээд шүүхээс Б.Мөнгөнтуяаг цагаатгах тогтоол гаргаагүй, харин түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цагаатгах, хэргийг хэрэгсэхгүй болгох гэдэг нь тусдаа ойлголт. Шүүхээс түүнийг цагаатгаагүй учраас төрөөс мөнгө нэхэмжлэх боломжгүй" хэмээжээ.
Дашрамд дурьдахад, Б.Мөнгөнтуяа өөрөө хүсвэл гомдол гаргах боломжтой гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment