Friday, March 25, 2016

Увс аймагт чацарганы үйлдвэр байгуулна

Увс аймагт чацарганы үйлдвэр байгуулна

Өнөөдөр 16 цаг 11 минут


Монгол, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Хун Хоу Минээр ахлуулсан Тайванийн бизнесийн төлөөлөгчид Увс аймагт ажиллажээ.

Тэд өнөөдөр Увс аймгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар зөвлөлдсөн байна. Монгол, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хувьд Увс аймагт үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамтран ажиллахаар хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа түншүүдийн нэг билээ. Тэд Улаангомын хэрэглэгчдийн усанд хэд хэдэн удаагийн сорил, судалгаа хийж ус цэвэршүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаад байгаа.

Энэ удаад ус цэвэршүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой ойлголцолд хүрэхээр иржээ.

Тайваньтай хамтын ажиллагаа өргөжүүлж буй дараагийн салбар нь чацарганын боловсруулах үйлдвэр. Тайван, Малайз, Монголын хамтарсан Чацарганын үйлдвэр байгуулах төсөл яригдаж байна. Монголын хамтрагч нь 20-40 хувьд нь хөрөнгө оруулж, дотоодын зах зээлээ хариуцан ажиллах юм байна. Энэ удаагийн ажлын аяллаараа бизнесийн хамтрагч түншүүдийг холбож, ажлаа эхлэхэд Монгол, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэг ихээхэн анхаарч байгаа юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment