"Ливерпүүл" Гётцег авна
35 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Ливерпүүл" баг Германы "Бавария"-гийн хагас хамгаалагч Марио Гётцег авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Мерсисайдчуудын удирдлага герман тоглогч өмнө нь тус багийн одоогийн ахлах дасгалжуулагч Юрген Клопптой хамтран ажиллаж байсан явдал энэ наймааг хийхэд тус болно гэж үзэж байгаа юм.
"Бавария" Гётцег 30 сая фунт стерлингээр худалдах бодолтой байгаа бол "Ливерпүүл" энэ үнийг 15-20 саяд хүргэж буулгана гэсэн санаатай байгаа аж. Гэхдээ өмнө нь мэдээлснээр бол Гётце Дортмундын "Боруссия" багтаа эргэн очиж мэднэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment