Том Круз, Николь Кидман нарын охин түрээсийн байранд амьдардаг
13 минутын өмнө

Том Круз, Николь Кидман нарын 23 настай охин Изабелла Круз өнгөрсөн оны есдүгээр сард 29 настай Макс Паркер гэгчтэй гэр бүл болсон билээ. Тэд хуримын ёслолоо маш нууц байдалд хийсэн бөгөөд Изабелла өөрийн аав, ээжийг ч уриагүй билээ. Охин нь хэвлэлийнхний анхаарлыг татахыг хүсээгүй юм. Ээж, аав нь ч охиндоо гомдоогүй бөгөөд асуудлыг ойлгож хүлээж авсан байна. Аав Том нь хуримын зардлуудыг нь даажээ.
Охин нь ээж, ааваасаа санхүүгийн хамааралтай байхыг хүсдэггүй аж. Хоолны мөнгөө өөрөө олдог гэнэ. Тэрбээр үсчин, гоо сайханч, донж маяг оруулагчдыг төгсгөдөг Английн Delamar академийг төгссөн билээ. Залуу хос Лондон хотод байр түрээсэлж амьдардаг юм. Изабелла Том Круз, Николь Кидман нарын өргөмөл охин аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment