Иргэд Солонгос руу мах, сүү гаргахад хүндрэлгүй болно
30 минутын өмнө

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж өнгөрөгч долоо хоногт БНСУ-д айлчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааныг тэргүүлжээ. Энэ үеэр нь түүнээс БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд эх орноосоо хувийн хэрэгцээндээ зориулан авч яваа мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг тус улсын гааль, хорио цээрийн албаныхан байнга хураах, торгох зэрэг хүндрэл учруулдаг байдлыг ойрын хугацаанд яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд "Элчин сайдын яамтай хамтран энэ асуудлыг цэгцэлж болно. Монгол иргэдэд чирэгдэл төвөг учруулдаг байдлыг зогсоохын тулд ажиллана" гэдгээ мэдэгдсэн аж. Уулзалтаар Солонгосын талтай тохиролцсоны дагуу хоёр улсын мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагууд уулзаж, хамтран ажиллах протокол үйлдэж, санамж байгуулахаар болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment