Thursday, March 24, 2016

Месси Гуардиолаг дагана

Месси Гуардиолаг дагана

34 минутын өмнө


Английн хөлбөмбөгийн "Манчестер Сити" баг "Барселона"-гийн довтлогч Лионель Мессиг авах найдвараа орхихгүй байгаа аж. Хэрэв аргентин тоглогч Каталонийн багийг орхих шийдвэр гаргавал "Сити"-гийн ирээдүйн ахлах дасгалжуулагч Хосеп Гуардиолагийн урилгыг хүлээж авна гэдэгт хотынхон итгэлтэй байгаа юм. Гуардиола Месситэй ихэд ойр байдаг бөгөөд цагтаа "Барса"-г дасгалжуулж байсан билээ.

Мөн Каталонийн багт ажиллаж байсан "Сити"-гийн удирдлагууд болох Ферран Сориано, Чики Бегиристайн нартай Месси маш сайн танилууд аж. Мессиг авах нь амаргүй байх боловч хөлбөмбөгчин залуу Испанийн татварын албадтай асуудалтай байгаа явдал тэдэнд ашигтай тусаж мэднэ хэмээн "Сити" найдаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment