"Женко"-гийн туслахыг гадуур байцаахаар шийджээ
31 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор"-ын хэрэгт холбогдуулан ШШГЕГ харьяа хорих 461 ангид сэжигтнээр цагдан хориод 10 гаруй хонож байна.
Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар татсан бөгөөд Г.Түвшинжаргалыг нялх хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хяналтын прокурорт хүргүүлжээ.
Тэгвэл ЦЕГ-ын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлжээ. Ингээд шүүхээс батлан даалтад гаргахаар шийдвэрлэж, байцаалтын ажиллагааг гадуур үргэлжлүүлэхээр болсон байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment