Цайны мөнгөнд 11 мянгыг өгчээ
12 минутын өмнө

АНУ-ын алдартай нэрээ нууцлагч, Tips for Jesus нэртэй Инстаграм хэрэглэгч эр Аризона мужийн кафед цайны мөнгөнд 11 мянган доллар үлдээжээ. Тэрбээр Инстаграм дахь тухайн хуудсыг жил гаруй хөтөлж байгаа бөгөөд зөөгч нарт өгдөг урамшууллын хэмжээ дээд тал нь 7000 доллар байсан аж.
Тэгвэл Финикс мужид нэгэн итали зоогийн газрын ажилтнуудыг аз дайрчээ. Тус газрын бармен Клинт Спотлсоны өгүүлснээр бол ресторан нь 12 дугаар сарын 27-ны үдэш хаалгаа барих гэж байхад нь нэгэн хос орж иржээ. Тэд 330 доллараар оройн зоог барьж, цайны мөнгө хэмээн 1000 доллар үлдээсэн гэнэ.
Дараа нь тэд баараар нь үйлчлүүлж, 90 долларын хатуу дарсны тооцоо хийгээд цайны мөнгөнд 10 мянган доллар үлдээжээ. Спотлсон өөрийнхөө Инстаграм дээр уг хоёр төлбөрийн баримтын зургийг байршуулсан байна. Үл таних эрийн үлдээсэн цайны мөнгийг нэг бармен, хоёр зөөгч хуваан авчээ. Түүнээс гадна тэд гал тогооны ажилтнуудад ч гэсэн хувь хүртээсэн гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment