Wednesday, May 11, 2016

11-тэй хүү дээрэмчнийг дэглэв

11-тэй хүү дээрэмчнийг дэглэв

43 минутын өмнө


Америкийн Алабама мужийн Талладеги хотын 11 настай сурагч хүү гэртээ ганцаараа байхад нь нэвтэрсэн дээрэмчнээс орон байраа хамгаалсан байна. Тэрбээр бараг л "Гэртээ ганцаараа" киноны үйл явдлыг давтжээ. Зоригт хөвүүн Крис Гайтерын ярьснаар дээрэмчин эр тэдний хаалгыг эвдлэн орж ирсэн байна. Хүүг хармагц гэмт хэрэгтэн хараал урсгаж, айлган сүрдүүлж эхэлсэн гэнэ.

Тэгмэгц сурагч хүү хорон санаатан руу гар буу гарган чиглүүлжээ. "Эхэндээ тэр бууг маань жинхэнэ биш гэж бодоод миний өөдөөс алхсан. Тэгмэгц би буудсан" гэж хөвгүүн ярьсан байна.

Тэрбээр дээрэмчний хөлийг оносон бөгөөд шархдсан гэмт хэрэгтэн оргон зугтахыг оролдсон ч чадаагүй ажээ. Хүүгийн хэлснээр есөн мм-ийн гар буу нь түүний эцгийнх гэнэ. Одоогоор гэмт хэрэгтэн эмнэлэгт хэвтэж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment