Friday, May 13, 2016

Харвони эмийг 40 хувь хөнгөлөх боломжтой

Харвони эмийг 40 хувь хөнгөлөх боломжтой

55 минутын өмнө


Элэгний С вирусийн эмчилгээнд хэрэглэгдэж байгаа "Харвони" эмийг оруулж ирээд хэрэглэсэн хүмүүст үр дүнгээ өгч байгаа хэмээн иргэд ам сайтай байсан. Гэхдээ эмийн үнэ иргэдэд багагүй дарамт учруулж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох тухай асуудлыг судалж байгаа билээ. Энэ зорилгоор Сангийн сайдын тушаалаар томилогдон ажиллаж буй Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яамны хамтарсан ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр хоёр удаа, салбар болон чиглэлээрээ 3-4 удаа хуралдаж зарчмын шийдвэрүүдэд хүрчээ.

Ажлын хэсэг ЭМД-аас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад орох "Харвони" эмийн хөнгөлөлтийн тооцооллыг хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас 40 хувиар хөнгөлөх бололцоотой гэсэн урьдчилсан тооцоог гаргасан байна.

80 хувь хөнгөлөхөд Эрүүл мэндийн даатгалын сан 2-3 жилийн дараа хасах баланстай болох магадлалтай аж. Мөн элэгний С вирусийн эмчилгээний эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд АНУ-ын "Гилеад сайнс" компанийн лицензээр үйлдвэрлэж буй Энэтхэг Улсын Майлан үйлдвэрийн Софосбувир эмийн хямд өртөг бүхий женерик "Ледвир" эмийг өнгөрсөн сард тус тус эмийн бүртгэлд бүртгүүлсэн билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment