500-600 автомашины зогсоол барина
13 минутын өмнө

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт 500-600 автомашины зогсоолыг шинээр барихаар ажил эхэлсэн. Ажлыг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон төв дэх салбарын албан ёсны нээлт энэ сарын 16-нд болно. Энэ төвөөс нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment