Засаагүй алмааз 63 саяар зарагдав
19 минутын өмнө

Дубайд үйл ажиллагаа явуулдаг Nemesis International компани нэгэн боловсруулаагүй алмаазыг 63 сая ам.доллараар заржээ. Уг алмааз нь 813 карат бөгөөд уул уурхайн Lucara Diamond Corporation түүнийг худалдаанд гаргасан байна. Уг эрдэнэсийн чулууг Ботсваны Карове уурхайгаас олборложээ.
Харин Lesedi la Roma хэмээх 1109 каратын алмаазыг зургаадугаар сарын 29-нд Лондон хотод болох Sotheby-ын дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөжээ. Энэ нь сүүлийн 100 жилд олдсон хамгийн том алмааз юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment